Сонин хачин

Хятад хүн Монголын хилийн дураараа даваад Улаанбаатарт 2 жил л байхад болно гэж үү… Унш!!!

Оройн мэнд хүргэе үнэнч уншигчддаа .

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр өнгөрсөн сарын 21-ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлж ангийн шуурхай жижүүрт мэдэгдсэн байдаг.

Тодруулбал, хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн байсан бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явсан байдаг. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байсан юм.

Тэгвэл Дорноговь аймаг дахь Замын-Үүд сумын сум дундын шүүхээс түүнд Улаанбаатар хотоос хоёр жилийн хугацаанд хаашаа ч гарахгүй байх шийтгэл оноожээ.

Ингээд бодоход бас л сонин шийтгэл оноожээ. Хэрэв монгол хүн хятадын хил рүү орсон бол ямар шийтгэл өгөх байсан бол ….

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button