Сонин хачин

Х-Түц хамтлагийн захирал, МУГЖ Н.Онон хүүгээ цэрэгт явуулахаар болжээ… УНШ!!!

Х-Түц хамтлагийн захирал, МУГЖ Н.Онон хүүгээ цэрэгт явуулахаар болжээ. Тэрээр “Хүү маань том эр болжээ. Цэргийн зарлан дуудах хуудсаа авдаг байна шүү.Ингээд эх орны хүү боллоо доо” гэжээ.

Оддын амьдрал, дуулиан шуугиан, элдэв сенсааци ингэж хүчээ авч, амтай болгон жиг, жуг хийж байгаа юм биш. Арав, хорин жилийн өмнө ч олны танил эрхмүүдийн хайр дурлал, алдаа онооны талаар шар хэвлэлүүд шуурдаг байсан.

Гэхдээ цаг хугацааны эрхээр үнэн худал нь дэнслэгдээд л гараад ирдэг хойно. Жишээ нь МУГЖ И.Одончимэг, Н.Онон нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Гэхдээ өдгөө тэд хувь хувийн амьдралаар амьдарч, хошин урлаг хэмээх их айлын тэргүүлчид болсон. Энэ мэт хэл амнаас эмээдэг үү ямартай ч гавьяат Н.Ононгийн хувийн амьдрал одоо хэр нь нууцлаг.

Харин бид энэ удаад түүний том хүү О.Санчирыг онцлож байна.

Аавтайгаа усны дусал мэт адилхан О.Санчир бие хамгаалах урлагаар хичээлэдэг бөгөөд тэсвэр тэвчээртэй, аливаад ухаалаг байр сууринаас ханддаг болох гэх мэт энэ спортын олон давуу талыг бодолцсон уу ямартай ч Н.Онон хүүгээ хориглолгүй харин ч хамгийн сайн дэмжигч нь байж чаддаг гэнэ лээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button