Сонин хачин

Амралтын өдрөөр хичээл хийж, ном унших боломжтой газрууд. УНШ!!!

Энэ удаа та бүхэндээ хичээлээ хийх , ном унших ажлын төлөвлөгөө гаргах , цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж өөртөө хөрөнгө оруулалт хийн хүссэн цагаар болон урьдчилж цаг авч үйлчлүүлэх боломжтой оффис, кофе шоп, номын сангийн жагсаалтыг танилцуулж байна :

Learning Office 

Боломж: Үнэгүй утасгүй интернет, уух зүйлс, номын булан

Цагийн хуваарь: Бямба, ням гарагт 10:00-20:00 цаг (Даваа-Баасан 08:00-20:00 цаг)

Байршил: Багшийн дээд UBH Center 13 давхар 1314 тоот

Image

Mind office and Education Centre

Боломж: Номын сан, Үнэгүй утасгүй интернет, гар утасны цэнэглэгч, принтер, уух зүйлс

Цагийн хуваарь: Өдөр бүр 06:00-22:00 цаг

Хаяг байршил : Бөхийн өргөөны баруун талд “Эрхэт оффис”-ын 8 давхарт 803 тоот.

Image

Early bird өглөөний номын сан

Боломж: Үнэгүй утасгүй интернет, номын сан, уух зүйлс

Цагийн хуваарь: Бямба, ням 06:30-17:00 цаг

Байршил: Хүүхдийн 100, Хаан банкны замын эсрэг талд Сөүл Плаза, 7 давхарт, 704 тоот

Image

Book & Coffee shop

Боломж: Номын сан, үнэгүй утасгүй интернет, кофе шоп үйлчилгээ

Цагийн хуваарь: Бямба, Ням 10:00-20:00 цаг (Даваа-Баасан 09:00-20:00 цаг)

Байршил: Саппорогийн урд талын автобусны буудал дээр Номинжим төв 3 давхарт

Image

Numur cafe 

Боломж: үнэгүй утасгүй интернет, Кафе ба Зээлийн үйлчилгээг давхар үзүүлнэ. Numur аппликейшны хэрэглэгчдэд 20%-ийн хөнгөлөлт үзүүлдэг.

Цагийн хуваарь: Өдөр бүр 07:00-20:00 цаг

Байршил: Улсын их дэлгүүрийн замын эсрэг талд

Image

Coffeelogy 13

Боломж: Үнэгүй утасгүй интернет, кофе шоп үйлчилгээ

Цагийн хуваарь: Бямба, Ням 10:00-22:00 (Даваа-Баасан 08:00-22:00)

Хаяг: Шинэ Монгол сургуулийн урд 155 байр

Image

Cafe 9 Coffee house

Боломж: Үнэгүй утасгүй интернет, кофе шоп үйлчилгээ

Цагийн хуваарь: Бямба, Ням 10:00-21:00 цаг (Даваа-Баасан 08:00-21:00 цаг)

Байршил: 5-р сургуулийн замын эсрэг талд

Image

Supersize Coffee 

Боломж: Үнэгүй утасгүй интернет, кофе шоп үйлчилгээ

Цагийн хуваарь: Бямба, ням 09:00-17:00 цаг (Даваа-Баасан 08:00-17:00, 20:00 цаг)

Байршил: Салбар 2, 3 (Амралтын өдөр ажилладаг салбарууд)

Image

Solo space

Боломж: Үнэгүй утасгүй интернет, хооллох хэсэг, уух зүйлс

Цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-20:00 цаг

Байршил: UBH center 14 давхар 1407 тоот

Image

Очоод сонирхоод үзээрэй. Заавал хичээлээ хийх биш хааяа нэг ганцаараа эморох гэсэн чин суух газар олдохгүй үедээ ч очиж болно шүү.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button