Сонин хачин

5 орны хэлээр ярьдаг А.Бөртэ-Үжин Дэлхийн мисст эх орноо төлөөлж тэмцээнээ зорьлоо…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.“Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин шалгарсан билээ. Тэрээр өнөөдөр АНУ-ын Пуэрто Риког зорьж байна.

А.Бөртэ-Үжин “Дэлхий дахины ухаалаг, энэрэнгүй, чадварлаг гоо бүсгүйчүүдтэй уулзаж, олон зүйлсийг хамтдаа суралцах тэрхүү мөчийг тэсэн ядан хүлээж байна. Дэлхий дахинд улсынхаа нэрийг өндөрт өргөж, Монголынхоо түүх, соёлыг таниулахын тулд би өөрийн чадлаар хичээх болно. Та бүхэн минь энэ хугацаанд хамт байж, намайг дэмжээрэй” хэмээжээ.

Энэ жилийн миссийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 16-нд болох юм. “Дэлхийн мисс-2021” тэмцээнд 123 улсын мисс өрсөлдөнө.

Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд англи, япон, герман, хятад хэлний мэдлэгтэй. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан юм.Амжилт хүсье!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button