Сонин хачин

САЙХАН МЭДЭЭ: Шүүдэрцэцэг Ази тивийн тэpгүүн Миссээр шaлгарлаа…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.33 жилийн түүхтэй “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн боллоо.

Энэхүү миссийн тэмцээнд АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүд эрдэм, оюун, авьяас чадвараараа өрсөлддөг билээ. Энэ жил уг тэмцээнд нийт 50 гаруй мисс оролцсон байна.

Тэргүүн миссээр шалгарснаар жүжигчин П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлгийг хүртэж буй юм.

Тэрээр “Miss Asia USA” нь 33 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн уламжлалт миссийн тэмцээнүүдийн нэг юм. Төдий чинээгээрээ шаардлага өндөртэй. Дагаж мөрдөх ёстой олон дүрэм журамтай байдаг. Миний хувьд маш өндөр зардлыг гаргаж, мөн хичээл зүтгэлээ зориулж энэхүү тэмцээнд оролцож байна. Мөн олон улсын миссүүдтэй танилцаж, хүрээллээ тэлэх боломж гэж үзсэн.

Ирээдүйд энэ тэмцээнд оролцохыг хүсэж буй монгол охиддоо гүүр нь болохыг хүсэж байна. Өөрийнхөө биш Монголынхоо нэрээр л дуудуулах нь маш том хариуцлага. Тиймээс байж болох бүхий л чадлаараа хичээж байна” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм.Баяр хүргэе!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button