Сонин хачин

Эpүүл мэндийн яaмнаас ПИНГВИН aлхалтаар aлхахыг зөвлөж байна…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.Хүйтэрч, цас орон, өвөл болохоор монголчуудад нэг бэрхшээл тулгардаг нь хальтиргаа. Хальтирч унаснаас болж эмнэлэгт хэвтсэн, хүнд, хөнгөн бэртсэн иргэд олон. Нэгэнт цас орохыг, хальтиргаа үүсэхийг болиулж чадахгүйгээс хойш иргэд бид бэртэхгүйн тулд болгоомжтой явах хэрэгтэй. Хальтирч унадаг гол шалтгаан бол уншигч таны алхах, гишгэх арга барил.

Цахим орчинд пингвин шиг алхах талаар зөвлөгөө нэлээд явж буй нь зүгээр нэг наргиа биш. Харьяа байгууллага, гэмтлийн эмнэлгийнхэн ч ингэж зөвлөж буйг тодотгоё.

Пингвин шиг алхах нь хамгийн аюулгүй болохыг Японы эрдэмтэд баталсан. Тиймээс бэртэхгүй, энэ өвлийг эсэн мэнд давахын тулд пингвин алхааг сурцгаая.

Мэдээж үүнээс хэрхэн пингвин шиг алхаж сурах вэ гэдэг асуулт урган гарна. Хүн алхахад хөлөнд нь биеийн жин ачаалал өгдөг. Нэг хөлөө өргөхөд нөгөөд нь энэ их ачаалал ирдэг гэсэн үг. Энэ үед тэнцвэрээ алдах, хальтирч унах эрсдэл ихтэй.

Тэгвэл оцон шувуу өрөөсөн хөлөндөө ачаалал өгөхөөр алхдаггүй. Хоёр хөлөө тэрүүхэнд нь хөдөлгөн, нэгэн хэмнэлээр жижиг жижиг алхдагийг нь бид сайн мэднэ. Мэдээж пингювин шиг алхаж сурахын тулд хөлнийхөө өлмий, өсгийгөөр бус улаар нь гишгэх их чухал. Тэгээд нэгэн хэмнэлээр, жижиг жижиг мөн удаан алхана.

Хөлөө чирж болохгүйг анхаараарай. Бас биеэ бага зэрэг бөхийлгөн, хүндийн төвөө урагш авчирах чухал шүү.Хэмээн зөвлөж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button