Нийгэм

35-45 насны ажилгүй иргэдийг дараах хөтөлбөрт хамруулна

Сар бүр ажилгүй залуусыг сонгон шалгаруулснаар жилд 5000 хүнийг ажлын байранд зуучилна хэмээн салбарын яам тооцож буй.  

Хөдөлмөрийн насны ажилгүй залуусын дийлэнх нь 15-34 насныхан байгаа юм.

Нөгөөтэйгүүр 35-аас дээш насныханд ажлын байр олддоггүй гэх асуудал яригддаг.

Иймд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 35-45 насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөрийг боловсруулахаар болжээ.

Засгийн газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум зарцуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажилгүй залуучуудыг богино хугацаанд ажлын байртай болгох төсөл боловсруулж, сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалт зарлаад буй.

Ирэх сараас ажилгүй залуучуудыг сонгон шалгаруулж, 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулах юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button