Сонин хачин

Аав ээжийнхээ байрны зээлийг нь хааж өгчээ,гэтэл аав ээж нь…Уншаарай мундаг хүү байна

Лхагваа гэх залуу Ковидын үед орлого нь буурч,зээлээ төлөх гэж амрахгүй зүтгэдэг аав,ээжийнхээ байрны зээлийг нь хаажээ.Зарим хүмүүст том зүйл биш байхалдаа.Миний хувьд энэ өдрийг өсвөр

наснаасаа л бодож,мөрөөдөж явсан мөрөөдөл тул өчигдөр машиндаа асгартал уйллаа…Манай гэр бүлийн хувьд бүх зүйл амар байгаагүй ээ.Түүний аав ээж нь дархан хотод хоёулаа дээд боловсролтой их сургуулиудад ажилладаг байсан 1990-2000 оны үеэр олон монголчуудын адил ажилгүй болж улмаар хийж болох бүхий л ажлыг хийж 3 хүүхдийнхээ өмсөж зүүх идэж уух хамгийн сайн боловсролтой болгох гэж амар ч үзээгүй хөгшин байгаа.

60 нэлээн гарцан 2 хөгшөн байдаг миний аав ээж хоёр.Байрны зээлийн дарамтанд байдаг байсан,зээлээ хугацаанд нь төлөх гэж 7 хононгийн 7 өдөр нь ажилладаг байсан,амрахыг мэдэхгүй өнгөтэй өөдтэй илүү орлого юу л байна ах эгч бид гуравт манай хүүхдүүдэд өгдөг хуваалцдаг хоёр хөгшин байгаа…

Байрны зээлийг нь төлж дуусаад банкнаас гараад том амьсгаа аваад хүүхэд насаа эргэж дурслаа.Айлуудаар хоног төөрүүлдэг,айлын хажуу өрөө түрээсийн байр,ажиллуулж байсан хүнсний дэлгүүр гээд олон газар толгой хорогдож энэ их хотод амьдрахын тулд манай гэр бүлийн хувьд амра байгаагүй ээ…Залуу хүн бүр аав ээжийгээ баярлуулахыг боддог байх минийн хувьд аав ээжийнхээ нуруунаас жоохон ч гэсэн ачааг нимгэлж байгаадаа баяртай байна.Аав ээждээ хайртай шүү.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button