Сонин хачин

Б.Дуулим: Ганцаарчилсан уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа намайг дэмжээрэй…

СУИС-т элсэн суралцаж байгаа Б.Дуулим маань жүжигчний мэргэжилээр суралцаж байгаа бөгөөд энэ мэргэжил нь дуулах болон жүжиглэх, бүжиглэх зэрэг олон тал талын авьяасыг гаргадаг учир энэхүү мэргэжлийг сонгосондоо баяртай байна хэмээжээ. Мөн өөрөө бүх төрлийн жанраар дуулах дуртай дуулж чаддаг хэдий ч поп дуу дуулах хамгийн дуртай гэнэ шүү.

Тэрээр урлагийн гэр бүлд өсөж гурав дах үеэ залгамжлаад дуучин болж байгаадаа тун сэтгэл өндөр байгаа гэдгээ хэлсэн юм. Түүний өвөө эмээ та бидний сайн мэдэх Монгол Улсын Гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэн харин түүний аав нь дуучин В.Баттулга гэдгийг бид мэднэ. Б.Дуулим нь олон түмний хайрыг богинохон хугацаанд татсан ирээдүйтэй дуучдын нэг яахын аргагүй мөн билээ.

Тэрбээр дуулахаас гадна төгөлдөр хуур, ятга, бишгүүр зэрэг хөгжимүүдийг тоглодог мундаг охин. Цаашдаа аавтайгаа хэд хэд уран бүтээл хийж гаргачихаад ганцаарчилсан уран бүтээлээ хийхийг төлөвлөж байгаа гэнэ. Монголынхоо ард түмэнд танигдсан сайн дуучин болохыг тэрээр хичээж байгаа хэмээжээ.Та түүнийг дэмждэг бол шэйр хийгээрэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button