Сонин хачин

С.Эрдэнэ:Намайг сонгоцгоо би та нарыг жаргаана…УНШ!!!

Сөpөг хүчин болох АН-ынхан дотроо С.Эрдэнийн тал, Ц.Тувааны тал гэж хоёр хуваагдаад байгаа билээ. Улмаар С.Эрдэнийн талын АН-ын даргаар М.Тулгат, Ц.Тувааны талын АН-ын даргаар О.Цогтгэрэл нар тодорсон.

Тэгвэл хоёр тал хоёулаа өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчээ тодрууллаа.

АН-ын Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлсэн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар ялалт байгуулсан талаар мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл, М.Тулгатын талаас С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн талаас Н.Алтанхуяг нар ялалт байгуулсан юм.

Тэгвэл дөнгөж сая /2021.05.02/ М.Тулгатын талын АН-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх сунгаанд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг ёсчлон батламжиллаа.

Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөх дотоод сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнэ танд баяр хүргэж, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг хүсэж байна” гэв.

Харин Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “Надад итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Өндөр үүрэг, хариуцлага оноож байгаад баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох аваас хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Ерөнхийлөгч байх болно.

Ерөнхийлөгчийн сунгаанд оролцож байгаагаа хариуцлага хүлээж байна гэж ойлгож байна. Бидний өмнө маш олон асуудал хуримтлагдаж байна.

Тэдгээрийг хэрхэн яаж даван гарах вэ гэдэг нь чухал. Нийт иргэдийн нийгэм, эдийн засаг хийгээд хүндрэлтэй зүйлээс хэрхэн яаж гаргах нь дараагийн шинэ Ерөнхийлөгчийн ажил байх болно” хэмээн ярилаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button