Сонин хачин

Хятадын 21 тонн жинтэй пуужин дэлхийрүү унаж байна таамгалснаар Монголыг чиглэж…УНШ!!!

БНХАУ өнгөрсөн долоо хоногт Лонг Марч 5Б пуужингаар сансрын байнгын станцын их биеийг дэлхийн тойрог замд оруулсан билээ.

Гэвч уг модулийг сансарт хөөргөсөн 30 метр урт, 5 метр өргөн, 21 тн жинтэй Лонг Марч пуужин бүрэн хяналтаа алдаж, ирэх өдрүүдэд дэлхийн хаа нэгтээ унах э.р.сдэлтэй болсныг сансар судлаачид с.э.р.эмжлүүлж байна.

Үүргээ амжилттай биелүүлж, одоо тойрог замд байгаа пуужин ирэх долоо хоногт бүрэн х.я.н.алтгүй болж у.н.ана гэдгийг Space News мэдээлжээ.

Тус пуужин ойролцоогоор зургаа хоногийн дараа буюу тавдугаар сарын 10-ны өдрийн 13 цагийн орчимд дэлхий дээр унана гэж АНУ-ын сансрын судалгааны Aerospace Corporation байгууллага таамаглаж байна.

Гэвч чухам хаана унах нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Пуужин дэлхий дээр унахаас 40 орчим цагийн өмнө унах газар, цагийг тодорхойлох боломжтой гэж тус байгууллага таамаглажээ.

Одоогоор судлаачид Шинэ Зеланд, Мадрид, Нью-Йорк, Бээжин, Монгол Чилийн урд хэсэгт хүн ам оршин суудаг газарт унах э.рсдэлтэй гэсэн олон талын таамгийг дэвшүүлж байна.

Тус пуужин дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ шатах ба үлдсэн хаягдал нь дэлхий дээр газардана гэж үзжээ. Шатсан хог хаягдлын зарим хэсэг далай тэнгист, зарим нь эзгүй газарт унаж болох ч үлдсэн хэсэг нь хүн оршин суудаг хэсэгт газардах э.р.с.дэлтэй байна.

Жилийн өмнө өөр нэг Лонг Марч 5Б пуужин дэлхий дээр унаж байжээ. 17,8 тн жинтэй пуужингийн үлдэгдэл Нью-Йорк хотыг чиглэж байгаад ердөө 15 минутын хугацаанд чиглэлээ өөрчлөн Африкийн өмнөд эргийн Атлантын далайд газарджээ.

Уг пуужингийн зарим хаягдал Баруун Африкийн хүн оршин суудаг тосгонуудад унасан бөгөөд азаар оршин суугчид г.э.м.тэж б.э.ртээгүй байна.

Мөн 1991 онд хяналтгүй болсон 37 тн жинтэй Салют-7 зөвлөлтийн үеийн сансрын хөлөг Аргентины нутаг дэвсгэрт унажээ.

Үүнээс том 69 тн жинтэй Скайлаб пуужингийн хаягдал 1979 онд Баруун Австрали, Энэтхэгийн далайд унаж байсан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button