Сонин хачин

Дуучин Болд эхнэртээ хандан 26 жил болоход үнсэх газар нь дуусаагүй…

Дуучин Болд эхнэртээ хандан 26 жил болоход Үнсэх газар нь дуусаагүй…

Open Photo

“Камертон” Болд 20 хүрээгүй насандаа эхнэртэйгээ танилцаж, хамтдаа амьдраад 26 жилийн нүүр үзжээ. Дуучин Д.Болд уйгагүй хөдөлмөрч, амьдралаа сайхан авч явдаг, эхнэр хүүхэддээ халамжтай гэдгийг хүмүүс мэддэг.

Open Photo

Дуучин Д.Болд “Эхнэр гэхээр л заавал өдөр бүр гэр цэвэрлэж, хоол хийдэг байх албагүй. Тэр хүн, тогооч цэвэрлэгч шиг ажиллах гэж хүний эхнэр болоогүй. Аз жаргалтай л байвал тэр гэрийг хэн ч цэвэрлэсэн яадаг юм” гэж хэлсэн нь гэрийн эзэгтэй нарын талархлыг хүлээж байв.

Open Photo

Дуучин Болдын эхнэрийн төрсөн өдөр өнөөдөр тохиж байна. Дуучин залуу өөрийн цахим хуудаснаа “Хамтдаа 26 жил болоход үнсэх газар нь дуусаагүй л байгаа ХАЙРТ чамдаа хорвоод мэндэлсэн баярын мэнд хүргэе” гэжээ.

Open Photo

Тэрээр өнгөрсөн жил эхнэрээ ДОТООД ГОО ҮЗЭСГЭЛЭНТ хэмээн тодорхойлж байсан. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button