Сонин хачин

Энгийн мaшинд СYПЕР мaшины сaлон xийж,уpлаж oёдолчин зaлуу oлон…УНШ!!!

Жирийн нэгэн Монгол залуу гэртээ гайхамшгийг бүтээж эхэлсэн байна. Тэр нь юу вэ гэвэл зөвхөн гадаадын үнэтэй супер машинуудад л харагддаг суудлын бүрээс.

Open Photo

Түүнийг Б.Тэмүүжин гэдэг маш хөдөлмөрч шаргуу залуу гэрээрээ бүх суудлын бүрээсээ оёж байна. Тэрээр гэрийнхээ нэг өрөөнд үйлдвэрлэл эрхэлдэг аж. Ганцаараа ажиллаж, хоёр машин л ашигладаг гэнэ.

Open Photo

Тэрээр гадны тансаг машинуудын доторх салоныг судалснаар монголдоо хийж эхэлсэн. Ялангуяа монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг приуст яагаад хийж болохгүй гэж боджээ.Б.Тэмүүжин массын үйлдвэрлэлээс илүү тухайн хүний автомашинд зориулсан, чанартай бүрээс үйлдвэрлэхийг хичээдэг залуу үйлдвэрлэгч юм.

Open Photo

Түүний багш бол youtube аж. Гэхдээ энэ нь бичлэг үзээд л хийчхээр амархан зүйл хэзээ ч биш, түүний маш их тэсвэр, тэвчээр, сэтгэл харагдаж байна.

Open Photo

Одоо бол Тэмүүжин маань жижиг цомхон үйлдвэртэй болжээ, ажлын байр бий болгохыг зорьж байгаа үнэхээр хичээнгүй залуу.Яг зураг шигээ, зургаасаа ч илүү тасархай хийдэг юм байна лээ шүү.

Open Photo

Түүний үйлчлүүлэгдээс ирсэн сэтгэгдэл дунд сэтгэл дундуур нэг ч хүн байхгүй бөгөөд чанарын өндөр түвшинд үйлчлэж байна. Энэ бол цэвэр сэтгэл гаргаж урлаж байгаагийн шинж.

Open Photo

Түүний гаргасан дизайн, өнгө төрхтэй хамгийн ойртож очихоор салонтой үнэтэй машин бол Тесла.Суудлын бүрээс гэдэг нь даавууг нь бүтэн хуулж байгаад хийхийг хэлдэг. Энэхүү шинэ технологийн бүрээс нь Монголдоо анхдагч болж байгаа аж. Гадаргууны материал нь Nappa leather буюу (торгон арьс)

Open Photo

Тэрээр анх хувцас оёж эхлэх гэж байсан ба гэнэт л Монголд яагаад дундаж машинуудад тансаг салон байж болохгүй гэж бодсон гэдэг. Түүний хамгийн чухал зорилго нь үйлчлүүлэгчийнхээ хөлсөө дуслуулж олсон мөнгийг нь дэмий зүйл болгохгүй маш чанартай зүйл хийж өгөхийг хамгийн түрүүнд зорьдог гэжээ.

Open Photo

Түүнд томоос том амжилтыг хүсье.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button