Сонин хачин

Oлимпоос хaсагдсан Д.Гaнзулын ээж Ч.Гaндoлгор: Мөнгөтэй aйлын xүүхэд oлимпод oрдог бoлжээ

“Токио-2020” зуны олимпийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эх орноо төлөөлөн оролцох эрх аваад байсан Д.Ганзулын ээж Ч.Гандолгортой ярилцлаа.

-Токиогийн олимп эхлэх дөхсөн энэ үед хоёр сагсчин охидыг олимпод оруулахгүй тухай мэдээлэл шуугиан тарьж байна. Сонгон шалгаруулалтыг ингэж тэмцээн тулгаж зарласан нь манайд өмнө гарч байгаагүй болохоор тэр биз. Та охиныхоо олимпийн наадамд оролцохгүй болсоныг хэзээ сонссон бэ?

-Охин маань гурав хоногийн өмнө “Би олимпод оролцохгүй болсон. Надад санаа зовох хэрэггүй. Миний хүсэл мөрөөдөл талаар өнгөрлөө” гээд утсаа тасалсан. Ийм байдалтай, хоолой нь зангирахыг нь сонссон ямар эх тайван байх билээ. Охин минь олон жил сагсан бөмбөгийн спортоор хичээллэхдээ бусад тамирчны жишгээр гэр бүл, амьдралаа ямагт хоёрдугаарт тавьсаар ирсэн.

Энэ нь улсынхаа өмнө хүлээсэн тамирчин хүний үүрэг мөн. Тэмцээн уралдаанд оролцох замын зардал, цалин гээд төр засгаас гар татахгүй дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө өнцгөөс нь харвал их өрөмдмөөр хүмүүс. Тэд бэртэнэ, гэмтэнэ, шанална, зовно. Энэ бүхнийг гэр бүлийнх нь арай илүү мэдэрдэг шиг. Уг нь би охиноо олимпод итгэл дүүрэн тоглож, өндөр амжилт байгуулаад ирнэ гэж харж байсан юм.

-Харамсалтай нь охин тань олимпийн наадам оролцохгүй нь. Шалтгааныг нь юу гэж харж байна?

-Мөнгөтэй, нөлөөтэй айлын хүүхэд олимпод ордог болсон байна. Шууд хэлье. Боломжгүй айлын хүүхдийг гадуурхлаа гэж үзэж байна. Энэ тухай дэлгэрүүлж яривал мэдээлэл бий. Миний охин олимпоос хасагдсанд гомдолтой байна.

-Охин тань энэ хүртлээ их хөдөлмөр зарцуулсан нь мэдээж. Мөрөөдлийнхөө үзүүрт хүрчихээд алдах л хамгийн хэцүү байх?

-Ямар олиг байх вэ. Охинтойгоо уулзаагүй жил гаруй болж байна. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт гээд бидэнтэй золгож амжихгүй байсаар явсан. Утсаар ярихдаа аавыгаа л их асуудаг. Арга ч үгүй биз, аав нь цус харваж биднийг хэд хэдэн удаа сандаргасан. Саяхан хагалгаанд орсон ч өрөөсөн нүд нь юм харахаа больсон. Ганзулыг Япон явахаас нь өмнө уулзая гэсэн ч болсонгүй. Дэглэм, дүрэм журам нь нарийн байдаг юм. Тэрийг бид хүндэтгэнэ. Утсаар ярихдаа аавдаа хандаж “Даралтынхаа эмийг угаад охиноо хүлээж байгаарай гэдэг. Олимпод өндөр амжилт үзүүлээд аавыгаа хараатай болгоно гэж ярьдаг.

-Олимп болдгоороо болно. Харин олимпийн дараа Д.Ганзул болон танай гэр бүлийнхэнд сэтгэл санааны хүнд байдал угтах байх?

-Давж гардаг байх даа. Зулаа маань ганц хүүхэдтэй юм. Үеийнх нь өнөр өтгөн, бүлээрээ сайхан амьдарч байна. Аав нь түүнд гуч гарлаа, үр хүүхэдтэй болж, өөртөө цаг гарга гэж захидаг.

Харин охин тань юу гэх юм?

-“Олон жил сагсан бөмбөг тоглолоо. Одоо дүү нартаа халаагаа өгөх болсон” гэдэг. Тэр нь зөв. Юм ээлжтэй байх сайхан. Тамирчин хүн өөрийгөө хамгийн сайн мэднэ. Энэ олимпийг нэг харах гээд байж л дээ. Охиныгоо олимпод орохгүй болсныг сонсоод цус харвах шахлаа (уйлав). Охины минь олон жилийн нөр их хөдөлмөрийг газарт булах шиг санагдаж байна. Ядуу байхын зовлон их юм. Түмэн олны минь заяа нэг түших байгаа.

-Д.Ганзул японд ямар нөхцөл байдалтай байгаа гэнэ?

-Б.Болор-Эрдэнэтэйгээ нэг өрөөнд цоожлуулсан байна. Өөрөө тэгж ярилаа. Уйлж байна. Эгч нь хэд хоногийн өмнө хөгшинтэйгөө нутаг яваад ирсэн. Далимд нь охиныхоо төлөө ном уншуулсан.

-Б.Болор-Эрдэнэтэйгээ нэг өрөөнд цоожлуулсан байна. Өөрөө тэгж ярилаа. Уйлж байна. Эгч нь хэд хоногийн өмнө хөгшинтэйгөө нутаг яваад ирсэн. Далимд нь охиныхоо төлөө ном уншуулсан.

-Охины тань талаар юу хэлж байна?

-Адуу шиг эрэмгий, эрч хүчтэй байна. Гэм нь цагаан хэл ам их байна гэнэ.

Д.Ганзулыг сагсан бөмбөгийн спортоор хичээллэхэд нөлөөлсөн хүн нь хэн бэ?

-Багш Гүржав нь. Миний охин анх хөнгөн атлетикийн 100, 200 метрийн гүйлт, уртын харайлтаар хичээллэдэг байсан. Тэгсэн нэг өдөр багш нь дагуулж яваад сагсчин болгосон. Ганзул хүүхэд байхын сагсан бөмбөгт дуртай, хэзээний шийд, бөмбөг эргүүлсэн хүүхэд байлаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button