Сонин хачин

ЦЕГ: Цaгдааг үүpч yнагасан иpгэнд гуpав хүpтэлх жилийн ял oноож мaгадгүй…УНШ!

Цагдаагийн албан хаагчийн биед халдаж, тонгорч унагаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар орчимд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчим ** улсын дугаартай Тоёота премио маркийн тээврийн хэрэгслийн жолооч “М” нь замын хөдөлгөөнд оролцох үедээ ЗТХ-ийн 14.7.23 заасан зөрчил гаргасан байна.

Open Photo

Тухайн жолоочийн зөрчилд торгуулийн арга хэмжээ авсан тээврийн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн тул тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц салгаж замаас холдуулах явцад Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэж түүний биед халдсан ажээ.

Open Photo

Уг үйлдэлд холбогдогч 36 настай эрэгтэй М-ийг саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар БЗДЦГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Open Photo

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх /1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button