Сонин хачин

Хаpаа бyлаам бичигтэй,Xүний иx эмч Г.Ууганзаяатай тaнилц

Уран бичлэг буюу калиграф нь дүрслэх урлагийн нэг төрөл билээ. Сүүлийн үед бичээчид үсгээ гоёмсог, өвөрмөц харагдуулахаар хичээн урлаж буй.Түүнчлэн зарим бичлэгийнх нь үг, үсэг нь танигдахад бэрх учир тал бүрээс нь өөрөөр унших, эсвэл бэлэг тэмдэг, хүн амьтан, юмсыг хамтатган зурагласан эсэхийг бодолцох хэрэгтэй байдаг аж.

Open Photo

Уран бичлэг нь хурим, аливаа ёслолын урилга, гараар урлах бэлэг тэмдэг, шашны урлал, зарлал, чулуун бичиг, дурсгалын бичиг зэргээр өргөн хүрээнд тусгалаа олдог болсон.Гэвч манай улсын хувьд эртнээс уламжлалт утга соёл, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлсээр ирсэн.

Open Photo

Тиймээс ч крилл үсгийн уран бичлэгийн төрөл тун ховор юм. Бид энэ удаа крилл цагаан толгойн үсгийг амилуулж, уншихад хараа булаам уран бичдэг Хүний их эмч мэргэжилтэй Г.Ууганзаяа бүсгүйг онцолж байна.

-БИ КАЛИГРАФ СОНИРХОЖ ЭХЛЭХДЭЭ ӨӨРИЙГӨӨ ӨНӨӨДРИЙН ХЭМЖЭЭНД БИЧИЖ, СУРНА ГЭЖ ТӨСӨӨЛЖ Ч БАЙГААГҮЙ-

Open Photo

-Юуны өмнө бидний ярилцлагын саналыг хүлээн авсанд баярлалаа. Таны бичсэн уран бичлэгүүд эрхгүй хараа булаалаа?

-Баярлалаа. Би өөрийн сонирхол, хоббиг л хөгжүүлж сурсан болохоор мэргэжлийн хэл, бичгийн хүний дэргэд онгироод байхаар сайн биш ээ /инээв/.

Open Photo

-Эмч нарыг маш ойлгомжгүй, сараачиж бичдэг гэдэг дээ?

-Тийм ээ. Миний яг өөрийн үндсэн бичиг бол сайхан биш ээ. Яг л бусадтай адил замбараагүй бичдэг. Би калиграф сонирхож эхлэхдээ өөрийгөө өнөөдрийн хэмжээнд бичиж, сурна гэж төсөөлж ч байгаагүй. Гэхдээ зөвөөр ойлгоорой. Ингэж хэлсэн нь мундаг болсон гэж өөрийгөө тоосондоо биш шүү. Зүгээр л өөрийн оролдлого, хичээл зүтгэлээр уран бичлэгт суралцаж, тодорхой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадсандаа баяртай байдаг.

Уран бичлэг надад миний төсөөлж ч чадамгүй их тайвшрал, амар амгаланг өгнө гэж би эхэндээ бодоогүй юм. Би хүүхэд байхаасаа л урлагт сонирхолтой, хөгжимд дуртай хүүхэд байсан. Тиймээс аль болох олон зүйлийг туршиж, өөрийгөө нээхээр эрмэлзсээр ирсэн. Гэвч уран бичлэгийг л туршиж үзээгүй юм билээ. Мэдэж байгаачлан, уран бичлэг нь ч өөрөө бие даасан нэг урлагийн төрөл шүү дээ.

-Өөрөө бие дааж сурсан гэлээ, нууц биш бол хэдий хугацаанд хэрхэн суралцсан бэ?

-Анхандаа англи үсгээр бичсэн маш тансаг уран бичлэгүүдийг хараад эрхгүй хараа булааж байсан. Ингээд энэ төрлийн бичлэгийг гадаад хэл дээр үзэж, дууриан бичиж эхэлсэн л дээ. Яг крилл цагаан толгойн үсгээр уран бичлэг маш ховор, бараг байдаггүй юм билээ. Дандаа л босоо монгол бичгээр калиграф бичих арга технихтэй холбоотой мэдээлэл, зураг, бичлэгүүд байсан.

Тэгэхэд л анх бодсон юм. “Яагаад крилл монгол үсгээрээ калиграф бичиж болохгүй гэж” хэмээн бодсоны үндсэнд оролдож эхлээд, бие даан сурч байлаа. Сураад бол нэг их удаагүй байна. Сургуулиа төгсөөд удаагүй байхдаа гэхээр хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн юм уу даа. Түүнээс 7-8 сар нь л маш идэвхитэй бичдэг байлаа. Одоо хүүгээ харах заваараа л бичиж байна.

-Анх сурч байхад хэцүү санагдаж байсан уу?

-Яг л өөрийн хоббиг болгож түүнээс асар их тайтгарал, сайхан мэдрэмжийг авдаг байсан болохоор хэцүү байгаагүй ээ. Анхнаасаа дарамт болгоод хүлээн авсан бол магадгүй л байх. Гэхдээ миний хувьд уран бичлэг нь миний цэвэр хобби, дурлаж хийдэг зүйлсийн нэг юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button