Сонин хачин

Теннисний хамгийн анхны олимпын хамгийн анхны хожлыг Б.Болор-Эрдэнэ охин авлаа халуун баяр хүргэе!

Монголын шигшээ багийн залуу тамирчдын нэг Б.Болор-Эрдэнэ манай улс анх удаа оролцож буй ширээний теннисний спортоор өрсөлдөж байна. Тэрээр өнөөдөр 08:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Тунисийн Фадва Гарситай тоглож хожлоо. Б.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө

Open Photo

5 тоглолтод 11-5, 6-11, 10-12, 6-11, 7-11 харьцаагаар хожсон бөгөөд дараагийн буюу нэгдүгээр шатанд Чилийн Мариа Паулиньа Вегатай өнөөдөр 18:30 цагаас тоглоно. Тэдний хэн хожсоныг хоёрдугаар шатанд Тайландын Сутасини Саветтабут хүлээж байна. Ширээний теннисний тоглолтуудыг

Open Photo

NTV, TV8, TM телевизүүд шууд дамжуулах учиртай. Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн урьдчилсан шатанд АНУ-ын Никил Кумартай 09:30 цагаас тоглоно. Токиод байгаа ширээний теннисний дасгалжуулагч Б.Цэрэнтогтох энэ талаар “Манай тамирчин олимпод ирсэн бусад теннисчдээс хамгийн бага чансаатай нь буюу 510-т жагсдаг. Гэвч

Open Photo

208-д эрэмбэлэгдэг Тунисийн тамирчныг хожлоо. Түүхэд анх удаа ширээний теннисээр олимпод орлоо. Анхны хожлоо авлаа. Сэтгэгдэл сайхан байна. Бид юутай ч эхний даваагаа давлаа. Одоо хоёр дахь өрсөлдөгчийнхөө тактикийг судалж байна” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button