Сонин хачин

Б.Отгон: Сү.Энхболдын хүү Бaттүшиг чи хаpин өөpөө зүгээp бaйгаарай…УНШ!!!

Та бүхэндээ нэгнэ мэдээг хүргэж байна.УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү, МАК-ийн Нямтайширийн охин Цэлмүүний нөхөр, Монголын Олимпын хорооны дэд тэргүүн Б.Баттүшиг нэгэн жиргээ оруулсанаа устгасан гэдэг яриа олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна.

Тэгвэл сэтгүүлч Б.Отгон дараах байр суурийг илэрхийлжээ. “Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг чи харин өөрөө зүгээр байгаарай!!! Аавынхаа Эрдэнэтийн шахаа, Бороогоулдын луйвар, Чингис зочид буудлын хувьчлал, Оюутолгойн хэлэлцээрүүд, 5 толгойн нүүрсийг Хятадын Чалкод хямд өгсөн, эцэст нь оффшорт мөнгөө яагаад нуусан, чамайг яагаад Олон улсын Олимпийн хорооны гишүүн болгосон … энэ бүхнийг тайлбарлачихаад өөрөө олон юм яриарай. Чи өөрөө ямар мөнгөөр боловсрол эзэмшснээ яриач. Авлигын мөнгөөр арай биш биз дээ?” гэжээ.

Сэтгүүлч Б.Отгон мөн ойрын үед дараах байр сууриудыг илэрхийлжээ.“Том биетэй энэ залуус мөнгөтэй хүмүүсийн гар хөл болж, хууль бус зүйлийг нь хамгаалж, эрх ашиг нь хөндөгдсөн олон нийтийг айлган дайрч, эр бяраа гаргасныхаа төлөө луйварчдаас цалинждаг. Сонгуулиар улс төрчдийн бие хамгаалагч хийнэ. Хууль зөрчсөн уурхайнууд эднээр хамгаалуулж байгаад ухна.

Гол ус сүйтгэнэ. Энэ бичлэг дээрхи бол Улаанбаатар хотод орц гарц хааж орон сууц барих гэсэн компани бөхчүүдийг хөлсөлж, эсэргүүцсэн оршин суугчдын эсрэг тавьж байгаа байдал. Ийм л хүмүүс шүү дээ. Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг боксын холбооны тэргүүнээр тавьсан нь Х.Нямбаатар нанчилдааны арга техниктэйдээ биш.

Түүнээр дамжуулан төсвийн мөнгөнөөс хулгай хийх л нэг арга гэж би хардаж байна. Биеийн хүчээр нэгийг ялна. Ухааны хүчээр олныг ялна…. Хол явахгүй ээ. Олимпийн аваргуудаасаа эхлээд босгосон пирамид чинь дээрээсээ нурж байна. Энэ заваан юмаа зогсоогооч залуус аа!!”гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button