Сонин хачин

Ахмадууд 255 мянган төгрөгийн тэтгэвэp авч бaйхад дaрга нар 1 сaяын сaрхад yуж байна…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг бэлтгэн хүргэж байна.Иргэн Г.Хажидмаа хэвлэлийн хурал хийх үеэр ийнхүү мэдэгдсэн юм.

“Дөрвөн удаагийн хөл хорио тогтоосон энэ хүнд хэцүү цаг үед өнөөдөр Монгол улсад ковидийг иргэд оруулж ирээгүй юм. Яг хөл хорио тогтоогоод эхлэхэд цар тахлын үүр уурхай болсон БНХАУ-аас энэ өвчнийг төрийн түшээд өөрсдөө ачиж оруулж ирсэн гэдгийг иргэн бүр мэдэж байгаа.

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмадууд маань амьдарч байна. Тэгэхэд өнөөдөр төрийн түшээд доод тал нь сая төгрөгөөр нэг шил сархад авч уугаад тансаглаад сууж байна шүү дээ. Ахмадуудынх нь тэтгэвэр нь төрийн түшээдийнхээ ууж байгаа сархаднаас бага. Сарын 255 мянган төгрөгөөр амьдарч байгаа иргэд маань яаж амьдарч байгаа юм бол гэдгийг бодолцоод үзээчээ.

Өнөөдөр зайлшгүй тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага бий болчихоод байна. Ерөнхий сайд нь хөшөө барьж тоглож байна. Хөшөөгөө нурааж тоглож байна. Ямар их мөнгө вэ? Энэ мөнгөө яагаад ядарсан иргэддээ зарцуулахгүй байгаа юм бэ? Өнөөдөр Монгол улсад залуучуудыг ажил хийсэнгүй гээд дарамтлаад байдаг.

Үнэндээ Монгол улсад хөдөлмөрийн мөлжлөг гэж юм бий болчихоод байна. Хууль хяналтын байгууллагаа ажиллуулаачээ. Энэ Г.Ундармаа гэдэг хүн яагаад 350 тэрбум төгрөгийг улсад тушаахгүй байгаа юм бэ? Энэ мөнгийг аваад тэтгэвэр тэтгэмжээ нэмээчээ. Цалингийн зээлэнд дарагдсан залуучууд чинь үнэхээр нуруу нь байхгүй болж байна” гэсэн юм.хэмээн бичжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button