Сонин хачин

ГЭГЭЭЛЭГ: Ардын жүжигчин Д.Мэндбaяр 77 нaс хүpчээ.Энx бaйж мөнx жаpгаарай…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн сайхан мэдээг хүргэж байна.Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайг танилцуулах ч шаардлагагүй биз ээ. Дагвадоржийн Мэндбаяр 1944 онд Ховд аймгийн Манхан суманд төржээ. 1963 онд эх орондоо мэргэжлийн жүжигчин бэлтгэж эхлэсэн УБДС-ийн кино драмын ангийн анхны төгсөгч болоод УДЭТ-т насаараа ажиллажээ. Анх Р.Доржпалам багшийнхаа кинонд ангиараа тогложээ.

1963 он “Энэ хүүхнүүд үү” Должин 1965 он “Хүний мөр” олны хэсэг 1973 он “Тунгалаг Тамир” Чимэгээ 1979 он “Тойрох хуудас” нарийн бичиг 1980 он “Шийдвэрлэх алхам” намын дарга 1982 он “Хуучин сүм” эмч 1982 он “Жаргал даахгүйн зовлон” Сүндэръяа 1983 он “Гарьд магнай” хатан 1985 он “Галын урсгал” Думаа 1988 он “Мандухай цэцэн хатан” Юнгэн хатан 1993 он “Яаралтай цахилгаан” Цэндсүрэн 1994 он “Хайрын нулимс хатдаггүй” Дулмаа 1994 он “Зүүдний цагаан унага” Сувд 1994 он “Зул” эх 1995 он “Цагаан дуганы гэгээ” Дилав хутагтын эх Гэмпил 1996 он “Сэтгэлийн учиг” эхнэр 1998 он “Салж чадахгүй хайр” эх Эдгээрээс гадна “Ээж” гэх зэрэг сүүл үеийн маш олон кинонд тоглосоор байгаа. Тэрээр

кино дэлгэцээс гадна олон сайхан тайзын жүжигт мөнхөрсөн дүрүүдийг бүтээсэн байдаг юм. Хамгийн гайхалтай дүр нь “Эдлэх ёсгүй эрх” нэртэй теле жүжигийн гол дүүр Бадамлянхуа хатны дүр байдаг ба мөн УДЭТ-д тавигдаж байсан “Найрын ширээний ууц” жүжигт баян Ойдовын эхнэр Ханджавын дүрийг маш сайхнаар гаргасан байдаг шүү. “Эдлэх ёсгүй эрх” жүжгийг би саяхан ФБ д бүтнээр нь оруулсан байгаа. Дээрх бүтээлүүдэд Гомбосүрэн гуай, Алтанөлзий ах, Гантөмөр гуай нартай хамт тоглосон байдаг юм. Мэндээ эгчдээ эрүүл энх, урт удаан наслаж олон сайхан дүрээрээ түмэн олныгоо баясгаж яваарай гэж ерөөе дөө!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button