Сонин хачин

Дуучин Б.Сарантуяагийн хүү ажилладаг ресторандаа ээжийгээ болзоонд урьжээ бас…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн сайхан эерэг мэдээг хүргэж байна.Зууны манлай дуучин поп хатагтай Б_Сарантуяагийн бяцхан үрс өдрөөс өдөрт өсөн томорсоор байна.Ээжийн эрх хүү Б.Эрхэмбилэг 24 настай бөгөөд нэг жил гаран Ариг-Аня ресторанд зөөгчөөр ажиллаж байна.Тэрээр

ээжигйээ ажиллаж буй ресторандаа болзоонд урьж бэлэг барьжээ.Б.Сарантуяа маань цахим хуудаснаа хүүдээ баярласан тухайгаа илэрхийлсэн байна.Ээждээ энрэлтэйй сайн хүү юмаа.Ингээд түүний ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.МИНИЙ ӨНӨӨДӨР ЯДАРЧ БАЙГАА НЬ ЭЭЖИЙН МИНЬ НАМАЙГ ӨСГӨЖ, ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭСЭН ХӨДӨЛМӨРИЙН ХАЖУУД ЮУ Ч БИШ-

-Олны танил хүний хүүхэд гэхээрээ л амар хялбар амьдардаг юм шиг тийм нэг явцуу ойлголт олон хүнд байдаг шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Мэдээж би үүнийг үгүйсгэхийг хүсэж байна. Ээж маань алдартай дуучин байна уу, эсвэл энгийн иргэн байна уу ямар ч хамаагүй шүү дээ. Намайг төрүүлж, өдий зэрэгтэй хүн болгосон болохоор одоо өөрийн хөлс, хөдөлмөрөөр бие даан амьдарч, ачийг нь хариулах цаг болсон. -Үйлчилгээний байгууллагад ажиллах ямар байна. Танай салбар их ачаалалтай байдаг юм байна.

Ядарч байна уу?

-Эхний хэдэн өдөр нуруу, хөл өвдөж, их ядардаг байсан. Орой ядарч, гэртээ ирчхээд “больдог ч юм уу” гэж бодож байсан ч, өглөө нь босоод л ажилдаа ирдэг. Сүүлдээ дасчихдаг юм байна лээ. Хүн нэг зүйлээ байнга хийгээд байвал яваандаа хүнд, хэцүү санагдахаа больчихдог шүү дээ. Хамгийн гол нь миний өнөөдөр ингэж ядарч байгаа нь ээжийн минь намайг төрүүлж, өсгөн, өдий зэрэгт хүргэсэн хөдөлмөрийн хажууд юу ч биш. Бас надаас хүнд хэцүү хөдөлмөр эрхэлж, амьдралаа авч явах гэж зүтгэж буй олон залуус бий. Тийм болохоор ерөөсөө ядарч байгаа юм шиг санагддаггүй.

-Үйлчилгээний байгууллагад ажиллахдаа юуг хамгийн ихээр сурч, мэдэж байна?

-Би эндээс маш олон зүйлсийг сурч байгаа. Хүмүүстэй харилцаж, эв дүйг нь олж, тухайн хүний юу хүсэж байгааг сайн ойлгодог болдог юм байна лээ. Өдөр бүр л өөр өөр зан араншинтай, олон янзын хүмүүс үйлчлүүлж байгаа шүү дээ. Тиймээс хүн бүхнийг ялгалгүй харьцаж, үйлчлүүлэгчийг хүндлэх соёлд суралцаж байгаа. Бас багаар ажиллах, хамт олонтойгоо нийтэч байх зан чанарт суралцсан. Дуучин Сарантуяагийн хүү зөөгч хийж байна гэж хэлэх нь надад ямар ч хамаагүй. Би энд амьдралын зах зухаас нь ч сурч, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч байна. Нөгөө талаар хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө гамтай хэрэглэж, зөв зүйлд зарцуулахыг хичээдэг.

Өөрт хэрэгтэй байгаа зүйлээ эцэг эхээрээ авахуулах биш, өөрөө хөдөлмөрлөж олбол илүү үнэ цэнэтэй шүү дээ. Б.Эрхэмбилиг “Ариг-Аня”-д салбарын менежер болтлоо тууштай ажиллаж, дараа нь өөрийн үндсэн мэргэжлээрээ буюу барилгын зураг төслийн инженерээр ажиллах мөрөөдөлтэй. “Амьдралыг амар нүдээр харж болохгүй. Үнэхээр амьдармаар байвал өглөө эрт босож, оройн 12.00 цаг хүртэл ажиллаад үзээрэй. Тэгвэл амьдралыг бага ч гэсэн мэдэрнэ” хэмээн хэлэх түүнээс алдарт дуучны хүү гэж “хамраа сөхсөн” хандлага “үнэртсэнгүй”. Харин эерэг, зөв бодол, зөв хандлага, зөв харилцаа мэдрэгдэж байлаа. Ид ажлын ачааллынх нь үеэр бид түүнийг удааж чадаагүй тул ийнхүү хэсэгхэн хугацаанд ярилцлаа.Мундаг хүүд амжилт.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button